Өчигдөр /2024.05.08/ Төв аймгийн нутаг дэвсгэрт Хоолтын даваанаас уруудаад, шалаанз автомашинд хүн хавчуулагдсан байна гэх дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 алба хаагч ажилласан байна. Ослын голомтод аврагчдыг очход, хоёр "шалаанз"-ны голд нэг иргэн хавчуулагдаж, их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй, иргэн Э-ны амь насыг аварч, яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Ослын голомтод эмнэлгийн байгуулгаас 5 алба хаагч, Төв аймгийн цагдаагийн байгуулгаас 5 алба хаагч ажиллажээ. Ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.