728 x 90

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан хэрэг бүртгэгджээ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан хэрэг бүртгэгджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн нэрийг ашигласан залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, энэ оны эхний таван сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой ХК"-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдын залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний 4-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Харин 5-д нь хэрэг нээсэн байна. Шалгаж буй хэрэгт нийт 5-10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Дээрх этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авч "Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ