Нийслэлийн ИТХ болон түүний Тэргүүлэгчдийн тогтоолоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, бүртгүүлэх ажлыг шуурхай шийдэж, шийдвэрлүүлэхээр ХЭҮК-ын Зөвлөмжийг хүргүүлсэн байна. Тухайлбал,
-НИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” болон НИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/47 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто машин ашигласны төлбөр авах журам”-д ишлэл хийгдсэн 1998 оны Авто замын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулж баталсан тул эдгээр захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн боловсруулж, бүртгүүлэх шаардлагатай гэжээ.
0 сэтгэгдэлтэй