728 x 90

Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна

Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд өнөөдөр 15:00 цагийн үед яаралтай дуудлагаар явж байсан түргэний тэргийг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөжээ. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ослын улмаас нийт дөрвөн машин мөргөлдсөн байна.

Тодруулбал,


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго, яаралтай тусламжийн 103 машин, 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байжээ. Уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байна. Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн автомашины жолооч эсрэг урсгал сөрсний улмаас осол гарсан байж болзошгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ