728 x 90

Хөлийн цэцийн шаардлага биелүүлээгүй сумын заан А.Амархүүг уучлалт гуйхыг даалгаж, Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглов

Хөлийн цэцийн шаардлага биелүүлээгүй сумын заан А.Амархүүг уучлалт гуйхыг даалгаж, Аймгийн арслан Ц.Адъяаг барилдахыг хориглов
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Сумын заан цолтой Амарсанаагийн Амархүү нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Улаанбаатар хот, Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд барилдахдаа хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан байдаг. Тэгвэл өнөөдөр /2024.05.12/ МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал болж, түүний энэхүү байдал нь давтагдаж байгааг мэдэгдэв.

Ингэхдээ,

1. Сумын заан цолтой А.Амархүүг “Ёс зүйн дүрэм"-ийн:

  • 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
  • 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх; заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. А.Амархүү нь гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа амлалт, хүсэлт гаргасныг харгалзан үзэж, "Ёс зүйн дүрэм"-ийн 7-р зүйлийн 7.1.1-т заасны дагуу "Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах" шийтгэлийг оногдуулж, мөн зүйлийн 7.1.4-т заасны дагуу "Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах"-аар тогтоов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ