"Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туул голын усанд нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас өчигдөр 13:10 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос “Туул” голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байжээ. Улмаар аврах завь ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.