Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 31 настай эхнэрээ Астана хотын нэгэн ресторанд хэрцгийгээр зодож алсан Казахстаны эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевын шүүх хурал тавдугаар сарын 6-нд эхэлсэн. Улмаар өнөөдөр шүүх шийтгэх тогтоолоо танилцуулав.
Тодруулбал, Куандык Бишимбает хаалтай хорих ангид 24 жилийн хорих ял оноолоо. Хэрэгт хамт шүүгдэж байсан Куандык Бишимбаевын үеэлд 4 жилийн хорих ял оноосон байна.
Куандык Бишимбаев 2016 оны тавдугаар сараас 12 дугаар сар хүртэл Казахстаны Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж байсан. 2018 онд түүнийг төрийн мөнгө шамшигдуулсан, авлига авсан хэргээр буруутган саатуулжээ. Мөн оны гуравдугаар сард шүүхээс түүнд төрийн албанд удирдах албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасч, эд хөрөнгийг нь хурааж, 10 жил хорих ял оноосон юм.