728 x 90

13 настай охин хонины захад чононд бариулсан ч амьд гарч чаджээ

13 настай охин хонины захад чононд бариулсан ч амьд гарч чаджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

13 настай охин хонины захад чононд бариулсан ч амьд гарч чаджээ. Охины баруун гар гэмтсэн бөгөөд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Охиныг Н.Удвал гэдэг аж. Тэрбээр ярихдаа  "Би аавтайгаа хамт хонио усалж байсан юм. Гэтэл мал гэнэт үргэхээр нь хойш хартал юу ч байгаагүй. Тэгтэл гэв гэнэт чоно гараад ирсэн. Урд хоёр хөлөө мөрөн дээр тавиад, зүүн талын мөрнөөс хазах гэж оролдохоор нь баруун гараараа цохьсон юм. Гэтэл миний гарыг хазчихсан. Тэгээд дахин, дахин цохиж байгаад зугтаад аавыгаа дуудтал аав чулуу шидсэн чинь аав руу дайрсан. Тэгээд аав хөөсөн чинь уул руу гүйчихсэн" хэмээн ярьжээ.Охинд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бөгөөд одоогоор шаардлагатай вакцинуудыг хийж буй аж. Мөн чононд хазуулсан баруун гарт нь 3 оёдол тавьжээ.
No description available. 

Эх сурвалж: Увс телевиз

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ