Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт маргаашаас хаагдаж, дулааны шугам, тоноглолд засвар хийх ажил эхэлнэ.
Зуны засварын ажил тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна.
Хуваарь ёсоор маргааш буюу тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд дараах байршлуудад дулааны шугам, тоноглолын засвар хийгдэнэ. Ингэхдээ хэрэглээний халуун усыг хязгаарлана гэдгийг "УБДС" ТӨХК-аас мэдэгдээд буй.
Тавдугаар сарын 15-наас дулааны шугамд засвар хийгдэх байршлууд:
11абвгдик магистраль:
- Барс-2 захаас Хархорин зах хүртэл I болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
- Москва хороолол
- Содон хороолол
- Ханын материал орчмын хэрэглэгчид
- Хилчин хороолол
- Баянхошуу орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 21-нд ажиллагаанд залгана.
8де магистраль:
- Сүлжээ ХК
- Талх чихэр ХК
- Драгон төв
- Таван шар орчмын хэрэглэгчдийн халуун усыг тавдугаар сарын 20-нд ажиллагаанд залгана.
7б, 3бв магистраль:
- Хуучин тээврийн товчоо
- 5 дугаар хороолол
- "Эм импекс" орчмын хэрэглэгчид
- Хотын төв 40, 50 мянгат
- Баруун дөрвөн зам орчим
- Хонхорын 7 дугаар байр орчмын хэрэглэгчид.
Энэ хугацаанд дулааны шугам шинэчлэх, таслах хаалт солих, худаг өргөтгөж, сэргээн засварлах, тулгуур шинэчлэх, урсгал засварын ажлууд хийгдэх юм байна.
0 сэтгэгдэлтэй