Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ.
Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлж байна. Туслах хүсэлтэй мэссэжүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно.
УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО
0 сэтгэгдэлтэй