Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.13-20.24
Суудал: Хий
Билгийн тооллын давхарласан 7, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:13-20:24. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.
0 сэтгэгдэлтэй