Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэр Д.Сумъяабазар та хоёрыг түнжин муутай байгаа тухай нь лавлахад тэрбээр
“Ногоон автобус”-ны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Хотын дарга өнөөдрийг хүртэл надад уурлаж байгаа шалтгаан нь “Ногоон автобус”-ны хэргийг олон нийтэд ил болгосонд байгаа юм. Тэр асуудлаа телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьж байна билээ.
Би тэрийг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж болсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөөд, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирсан болгох гэж байна. Тэгэхээр энэ дээр өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдгийг хариулт болгоё.
хэмээсэн юм.
0 сэтгэгдэлтэй