728 x 90

Таван өдөр сураггүй алга болсон залууг амиа алдсан байхыг олжээ

Таван өдөр сураггүй алга болсон залууг амиа алдсан байхыг олжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн арван наймдугаар хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр \2024.05.10\ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр лүгээ харих гэж гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр буудал орчимд бүжгийн дугуйлан ажиллуулдаг байжээ. Тухайн өдөр бор өнгийн өмд, ногоон өнгийн цамц, хар хөх өнгийн пүүзтэй явж байсан байна.

Түүнийг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлэхээр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харамсалтай нь түүний цогцосыг өчигдөр орой олжээ. Цагдаагийнхан  хэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    Зочин 202.9.41.3
    6 сарын өмнө

    Аюулгүй байдалдаа их санаа үовох боллоо.Хэн ч ирээд хэзээ ч алж мэдэх болж.Хэцүү юмаа.Хуулиа чангатгахгүй бол ч

  •  
    Ариунболд 66.181.161.210
    6 сарын өмнө

    Яагаад зүв зүгээр ажиллаж тараад явсан хүн гэв гэнэтхэн алга болдог байна Яалт ч үгүй хүн хулгайлаад аваад явсан юм уу Аймаг бна

Шинэ мэдээ