Эверестийн оргилын ойролцоо алга болсон монголын хоёр уулчныг эсэн мэнд олох найдвараа улам бүр алдаж байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал эрэн хайх, аврах ажилд саад болж байна.
Энэ талаар Everest тодотголтой хэвлэлүүдэд эрлийн ажиллагааны талаарх албан мэдээллийг өгч буй нэрээ нууцлахыг хүссэн хүн
“Алга болсон уулчдыг амьд олох найдвар бараг байхгүй” гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тэрбээр ярилцлагадаа“Монголын уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар алга болоод 84 цаг гаруй болж байна. Миний санаж байгаагаар тэр өндөрт нэг ч уулчин ийм удаан амьд үлдэж байгаагүй. Тиймээс тэднийг амьдаар нь олбол тэр нь гайхамшиг байх болно"
гэжээ.
0 сэтгэгдэлтэй