Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам багийн ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 16-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 100 тн нүүрс тээвэрлэж явсан иргэн М-ийн “Shaanxi SX42564T324” зүтгүүрийн бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.