Эверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ сураггүй алга болсон хоёр Монгол уулчны нэгийнх нь цогцсыг олсон талаар "Everest Today" цахим хуудас мэдээллээ.Аврагчид уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олжээ. Харин уулчин Л.Пүрэвсүрэн олдоогүй байгаа юм. Аврах багийн шерпа нар цогцсыг олсон газрын эргэн тойронд түүнийг хайсан боловч олдоогүй гэж мэдэгджээ. Л.Пүрэвсүрэнг хайх ажиллагааг 5-р сарын 19-нд дараагийн цонх нээгдэхээр үргэлжлүүлэхээр болжээ. Одоо уулчин Ц.Өсөхбаярын агсны цогцсыг ар гэртэй нь тохиролцсоны үндсэн дээр уулнаас авч буух уу, ууланд нь үлдээх үү гэдгийг шийдэх юм. Эверестийн оргилд одоог болтол олдоогүй 200 гаруй хүний цогцос байдаг билээ.
Гүн эмгэнэл илэрхийлье! 0 сэтгэгдэлтэй