Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад шинэ нотлох баримт илэрсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас 1998.10.03-ны өдөр хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна. Энэ шинжилгээгээр эд мөрийн баримтуудаас шинэ ДНК мэдээлэл тогтоосон. Хэргийг 26 жил тасралтгүй мөрдөн шалгах явцад анх удаа шинээр ДНК мэдээлэл тогтоогдож байгаа нь хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг бидэнд олгох, чухал нотлох баримт гэж үзэж байгаа"-гаа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Энхтөр илэрхийллээ. АНУ-ын лабораторийн тогтоосон шинэ ДНК мэдээлэл нь С.Зоригийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн ДНК-тай тохирохгүй байгаа бөгөөд хэнийх болохыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа"
гэв.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 66.181.190.141
6 сарын өмнөТухайн үед хийлгэж байхгүй ямар ацаа хийж байсан юм