АНУ-ын Норт Каролинад Усанд сэлэлтийн ДАШТ-ий эрх олгох болон Үндэсний олимпын багийн сорил (Olympic Team Trials) буюу Martha Mckee Charlotte Open in Charlotte NC! нээлттэй тэмцээн болж байна.
Тус тэмцээнд МУССХ-ны шилдэг тамирчдын нэг ОУХМ Э.Эрхэс амжилттай оролцож 100 м Араар даллах сэлэлтийн төрөлд 58.41 секундын амжилтыг гаргаж, өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Мөн Speedo Sectionals-Indianapolis тэмцээнд амжилттай оролцож 50м Араар даллах сэлэлтийн төрөлд Монгол улсын рекордыг 26.39 секундын амжилтаар, 200м Араар даллах сэлэлтийн төрлийн Монгол улсын рекордыг 2:09.06 минутын амжилтаар тус тус шинэчлэн тогтоосон байна.
0 сэтгэгдэлтэй