Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 05.01-20.38
Суудал: Огторгуй
Аргын тооллын 5 сарын 27, Сумьяа гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:01-20:38. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн уйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн.
0 сэтгэгдэлтэй