728 x 90

Найман настай хүү Эверестэд ганцаараа авиралт хийжээ

Найман настай  хүү Эверестэд ганцаараа авиралт хийжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Найман настай Англи хүү Фрэнки МакМиллан 5363 метрийн өндөрт орших Эверестийн баазад гаднын тусламжгүй, ганцаараа алхаж хүрсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ тухай Англи хүү Фрэнки МакМиллан "Эверестэд авирах нь миний хамгийн том мөрөөдөл. Миний орны дэргэдэх хана бүхэлдээ Эверестийн зургаар дүүрэн байдаг.


Гэхдээ миний ээж намайг оргилд гарахад хэтэрхий жижиг байна гэж хэлсэн учир одоохондоо үндсэн баазад хүрээд буцаж байна” хэмээн ярьжээ.Түүнчлэн Фрэнки хүү хүслээ биелүүлэхийн зэрэгцээ бусад хүүхдүүдийн хүслийг биелүүлэхэд нь туслахыг хүсдэг аж. Ингэхдээ амьдрал нь хязгаарлагдмал, хүнд өвчинд нэрвэгдэх аюулд орсон хүүхдүүдэд баяр баясгалантай мөчүүдийг, нандин дурсамжуудыг бэлэглэхээр “Make-A-Wish” санд мөнгө цуглуулж өгөхөөр болж, энэхүү аяллаа эхлүүлсэн байна.


Тэрээр 5,364 фунт стерлинг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд Эверест рүү авиралт хийхдээ метр тутамд нэг фунтийг олохоор хандивын аян эхлүүлсэн байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ