"General Hospital" киноны од жүжигчин Жонни Вэктор орон нутгийн цагаар бямба гарагийн үүрээр дээрэмчдэд буудуулж амиа алджээ.
Тэрээр Лос Анжелес хотод машиных нь үнэтэй эд ангийг хулгайлахыг завдсан багтай гурван этгээдэд буудуулан амиа алдсан байна. Хэрэг үүрийн 03:30 цагийн орчимд болсон бөгөөд дээрэмчид түүний автомашины катализаторыг хулгайлахыг завдаж байгаад баригдан, улмаар түүнийг буудан хөнөөгөөд, хэргийн газраас зугтжээ. Талийгаачийн ээж Жонни Вэкторийг машинаа ачуулж байна хэмээн бодон дээрэмчдэд дөхөж очин, ярихыг оролдсон гэжээ. Түүнд яаралтай тусламж үзүүлсэн ч харамсалтай нь эмнэлэгт хүрч амжилгүй нас баржээ. Одоогийн байдлаар уг хэрэгт холбоотой гурван сэжигтэнг баривчилж чадаагүй байна хэмээн холбогдох байгууллагаас мэдээлсэн байна.
Талийгаач жүжигчин Жонни Вэктор "General Hospital", "Siberia", "Army Wives" болон "Criminal Minds" зэрэг цувралуудад тоглосон билээ.
0 сэтгэгдэлтэй