728 x 90

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь өсвөр насныхан байна

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь өсвөр насныхан байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагдсан байна.

Тодруулбал, 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Үүнээс 4 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 50 орчим хувь нь өсвөр насныхан байна. Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна. Үүнээс гадна, тоглоомын газарт хонох, цагийн ажил хийх зэргээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүйгээр сураггүй алга болсон цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож тэдэнтэй харилцах харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: УЕПГ

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ