Т.Бэгзсүрэнгийн өргөдөлтэй, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нарт холбогдох үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх Допингийн давж заалдах комиссын нээлттэй хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хурлыг даргалагч Б.Хонгорзул тус шийдвэрийг уншиж танилцуулав. Допингийн давж заалдах комиссоос шийдвэр гарч байна. Шийдвэр нь Допингийн давж заалдах дүрмийн 18.1, 18.3, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.1 1.8.2б, 13.2.3.5 зэрэг заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж мэдүүлж байгаа. Нэгт: Допинг илэрсэн асуудалд өргөдөл гаргагч маргаагүй. Анх илэрсэн цагаасаа хүлээн зөвшөөрч ирсэн тул өргөдөл гаргагч Т.Бэгзсүрэнг допинг илэрсэн, хэрэглэсэн болохыг тогтоосугай. Хоёрт: Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2.2-т заасныг үндэслэн эрх хасах хугацааг хоёр жилээр тогтоосугай.
Мөн Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.7.1.1-т заасны дагуу Т.Бэгзсүрэнг допинг хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, спорт сонирхогч болон бусад өрсөлдөгч тамирчдаас уучлал гуйж допингийн эсрэг үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэсэн. Манлайлал үзүүлэн оролцохоо илэрхийлсэн. Допингийн эсрэг үйл ажиллагаанд бодит туслалцаа үзүүлсэн. Шинжилгээ хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн допингтойг санаатайгаар хэрэглээгүй болох нь өргөдөл гаргагчийн 2022 оны есдүгээр сарын 1-ний өдөр өөрийн сошиал хаягтаа мэдэгдэл, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, Давж заалдах комисст гаргасан өргөдөл зэргээр мэдүүлгийн нэг ч зөрүүгүй байдлаас мэдэгдэж байгаа. Түүнийг эмчлүүлсэн талаарх баримтууд тухайн эмчилгээ хийлгэх зорилгоор хэрэглэсэн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэрэг нь хоорондоо зөрчилгүй. Нотлох баримтууд нэг нэгнээ дэмжиж байгаа урчаас допингийг санаатайгаар хэрэглээгүй нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тиймээс санаатайгаар хэрэглээгүй учраас 2 жилээр тогтоосон. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг спортын допингтой тэмцэх үйл ажиллагаа болон спортын зохион байгуулагч Допингийн эсрэг үйл ажиллагааг бүрэн нийцүүлэхийн тулд арбитрт, давж заалдах комисст өргөдөл гомдол гаргаж өөрийнхөө эрхийг хамгаалах замаар энэхүү үйл ажиллагааг дүрэмд нийцүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачилгатайгаар оролцсон.
Спортын бүрэн бүтэн байдлыг хангахад оруулсан хувь нэмэр зэргийг харгалзаад Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.7.1.1-т заасны дагуу эрх хассан хугацааг 6 сараар багасгаж, нийт эрх хасах хугацааг 18 сар байхаар тогтоосугай. Эрх хасах хугацааг дээж авсан өдрөөр эхэлсэнд тооцож 2022 оны долдугаар сарын 12-ний өдрөөс тооцохоор 2024 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр дуусгавар болгосугай. Мөн хөнгөрүүлэх нөхцөлүүд дээр үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллага буюу Баяр наадмын тухай хуулийн 18.5, 18.7-д заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч гэж үзээд үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын стандартын 5.3.2-т заасан мэдэгдэл хүргүүлэх процесс болон тамирчны эрхийг хангаагүй, тайлбар мэдүүлэг авах эрхийг хангаагүй.
Эрх хасах хугацааг 18 сар болгосонтой холбоотойгоор нэгдүгээр сарын 12-ний өдрөөс барилдах эрх нь сэргээд явна гэдгийг давхар дурдсугай. Эцэст нь тус шийдвэрийг гардаж авсан өдрөөс эхлэн талуудын аль нь ч Олон улсын арбитрын шүүхэд 21 хоногт гомдол гаргах эрхтэйг дурдсугай. Энэхүү давж заалдах комиссын шийдвэрийг гарын үсэг зурагч болон допингийн эсрэг байгууллага тэмцээн уралдаан зохион байгуулагч нар нэгэн адил дагаж мөрдөх үүрэгтэй.
0 сэтгэгдэлтэй