728 x 90

Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд

Ирэх даваа гарагаас эхлэн халуун ус хязгаарлах байршлууд
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатарын дулааны сүлжээ 2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дуусаад  буй. Үүнтэй холбоотойгоор айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Нийт найман багц засварын ажил төлөвлөснөөс эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж буй. Энэ хүрээнд ирэх даваа гарагаас буюу зургаадугаар сарын 3-наас, зургаадугаар сарын 12-ныг хүртэл есөн хоног халуун ус хязгаарлах байршлуудыг хүргэж байна. Тодруулбал,

  • Төв гандан,
  • Бөмбөгөр худалдааны төв,
  • Баянбүрд төв,
  • 7-р хороолол,
  • Хангай хотхоны орчмын хэрэглэгчид,
  • 100 айл,
  • КТМС,
  • Цэцэг зочид буудал,
  • 12-р хороолол орчимд халуун ус хязгаарлана. 
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ