"Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн тав хоногийн өмнө /2024.05.24/ эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй таван тамирчин олимпын эрхийн төлөө эх орноо төлөөлж буй. Манай боксчдоос 92 кг, 66 кг, 60 кг, 57 кг-д өрсөлдсөн тамирчид эрх авах тэмцээндээ ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон. Харин эмэгтэй 50 кг-д эх орноо төлөөлсөн ОУХМ О.Есүгэн олимпын эрхээ аваад байна. Өнөөдрийн байдлаар манай долоон тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй. Өнөөдөр Э.Цэндбаатар гурав дахь тулаанаа Болгарын Родаслав Росеновтой хийх хуваарь гарчээ. Мөн эрэгтэйчүүдийн +92 кг-д Х.Бекнур эхний тулаанаа Доминиканы тамирчин Дэлрой Жно Чарлестай хийх юм байна.