"Хүүхдийн Парк"-ийн "Галзуу хулгана" тоглоомоос нэг хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай иргэн тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байдалтай байсан аж. Энэ явдал 16 цагийн орчим болсон гэнэ"
Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Өнөөдөр 13-15 насны нэг хүүхэд "Галзуу хулгана" тоглоом дээр тоглож байгаад унаж нас барсан" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу яг одоо цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг, шалгалт хийж байгаа" гэх мэдээллийг өглөө.
1 сэтгэгдэлтэй
За 139.5.219.23
5 сарын өмнөХүүхдээ зөв тоглож сургаа. Том болсон хүүхэд байна