Алтан баззерын эзэн Г.Атарбат дэлбэрэлтэд өртөж, яаралтай гадагшаа явж эмчлүүлэхэд нь хандив цуглуулж байсан.
Гэвч дөнгөж сая бурханы орхиныг зорьсон тухай түүний найз цахим хуудастаа мэдээлжээ. Тодруулбал, “Хандивын аян энэ хүрээд зогслоо. Бидэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байж , туслаж дэмжсэн бүх хүмүүсдээ чин сэтгэлээсээ талархлаа. Бидний хайртай эрхэм анд минь Тэнгэрийн орондоо одлоо , эвий минь анд минь ухаан ч орж амжилгүй, юу болоод байгааг ч ойлгож амжилгүй 26-хан гал залуу насан дээрээ явчихлаа.
Амгалан оршоорой чамдаа хайртай шүү гэр бүл, найз нөхөд , төрөл төрөгсөд нь. (Цугларсан хандив түүний минь буяны үйлсэд зарцуулагдах болноо)” гэжээ.
Эргэн сануулбал, тэрбээр өнгөрсөн долоо Орхон аймагт ахуйн газ дэлбэрсний улмаас үүссэн гал түймэрт өртөж, бүх биеийнх нь 90 хувь түлэгджээ. Одоогоор түүний цусны бүлэгнэл муу, биеээс цус шүүрсэн байдалтай байнгын унтуулгатай сэхээн амьдруулах тасагт байна. Мөн нарийн мэргэшсэн эмч нар Г.Атарбатыг цаг алдахгүй гадаад руу авч явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн байсан юм.
1 сэтгэгдэлтэй
Зочин 66.181.189.133
5 сарын өмнөГал гал гэдэг муу ёрын үгийг ямар мал нь гаргасан юм болоо. 1980 аад онд аймаар гэдэг тэнэг үг гараад бид хүүхэд байхдаа бүгд хэлж ярьж амны уншлага болгосон. Яаж ч бодсон аймаар гоё гэж байх уу. Энэ гал гал гэж тэнэг үг хэвшил болоод гал их гарч олон сайхан залуус амиа алдаж байна. Бумбын эринд хэлэх ярих үгээ хүртэл бодож хэлж баймаар байна.