728 x 90

Б.Очирваань өнөөдөр Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно

Б.Очирваань өнөөдөр Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд тоглоно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Б.Очирваань өнгөрсөн жилийн тавдугаар сард мөрөөдлөө биелүүлэхээр  унадаг дугуйтай аялаж,11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрч чадсан юм. Түүний энэ аялал Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзах байв. Харин тэр өнөөдөр зорьсондоо хүрч бүр Б.Очирваань Манчестер Юнайтедын цэнгэлдэхэд хөл бөмбөг тоглохоор уригдсан тухай бид өмнө мэдээлж байсан. Түүний оролцох тоглолт өнөөдөр болох юм. Б.Очирваань энэ тухайгаа, Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би зургана цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн.

Удалгүй гурван цагийн дараа "WhatsApp"-аар чат ирэв. Шалгасан чинь "Манчестер Юнайтедаас холбогдож байна" гэсэн мэссэж байв.

- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?

- Тиймээ би маш их хүсэж байна.

- Пүрэв гарaгт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна

-Tаны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ" хэмээн цахим хуудастаа хуваалцсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ