728 x 90

Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ

Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, мэсээр гэмтээсэн үйлдэл энэ сарын 28-ны өдөр гарчээ.  БЗД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт хөлбөмөгийн талбайд хүүхдүүд тоглох үед үл ойлголцож биенээ иртэй зүйлээр гэмтээсэн байна. Цагдаагийн байгууллага хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллага хохирогч хүүхдийг эмчилж байгаа аж.

Анх Нийслэлийн 30 дугаар сургуулийн тавдугаар ангийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож хутгалсан байна" гэх зураг бүхий мэдээлэл цахим орчинд тархсан юм.

Болсон явдлыг нягталбал, нийслэлийн 30, 97-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид энэ сарын 29-нд бүлэглэн зодолдсон байна. Энэ үеэр хүүхдүүд нэгнээ мэсээр гэмтээсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс дээр шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр зодоон болох үеэр арваад сурагч байсан. Мөн хутга биш хайчаар гэмтээсэн байж болзошгүй хэмээн эх сурвалж хэлж байна.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Зочин 66.181.189.133
    5 сарын өмнө

    5 дугаар ангийн тэгэнд охин хүүхэд хутга мэс гаргана гэхээр ёстой ирээдүйн гэмт хэрэгтэн л юм даа. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлмээр юм. Зарим нь ч өөрсдөө хүмүүжээгүй юмнууд эцэг эх болж байгаа л даа

Шинэ мэдээ