728 x 90

Өсвөр насны охидыг дарамтлан уулзаж, ёс бусаар дур хүслээ хангасан 40 настай эрэгтэйг саатууллаа

Өсвөр насны охидыг дарамтлан уулзаж,  ёс бусаар дур хүслээ хангасан 40 настай эрэгтэйг саатууллаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнгөрсөн тавдугаар сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагаас 40 настай эр “Д” гэгчийг саатуулжээ. 


 Д нь фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан, насанд хүрээгүй 11-15 настай охид руу найзын хүсэлт илгээн, улмаар чатаар харилцан илтгэлийг нь олж танилцаж, харилцаа тогтоон охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх, мөнгө өгөхөөр амлах зэргээр хуурч мэхлэн авах үйлдлийг хийж, насанд хүрээгүй 57 охинтой харилцаа тогтоосон байна.

Улмаар охидыг хуурч олж авсан нүцгэн зураг, бичлэг, харилцсан чат зэргийг ойр дотны хүн рүү нь явуулна эсвэл олон нийтийн сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, заналхийлэн одоогийн байдлаар насанд хүрээгүй 11-15 насны 8 охинтой дээрх аргаараа уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон мөн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй байна.


Тиймээс цагдаагийн байгууллагаас “Д”-г цагдан хорьж шалгаж эхэллээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Zzimmvf 79.211.6.150
    5 сарын өмнө

    Jaahan huuhdud baij hun uulzii geheer ni uulzaj l baidag suliin ueiin huuhduud bur aih ichihee ch medehgui aimar bolchihson tegehdee ene gaj umhii n8vshiig umuursun ym baihgui tegehdee ene huuhduud estoi buruu bn

Шинэ мэдээ