Монгол залуу БНСУ-ын Миллапо далайд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ сарын 1-ний өдрийн 14:30 цагийн үед БНСУ-ын Чунчоннамдо мужийн Совон-Мён, Тэан-гун хотын Миллапо далайн эрэгт 30 орчим насны Монгол эрэгтэй А далайн усанд унаж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. А-тай хамт явж байсан хүмүүс түүнийг уснаас гаргаж, эмнэлгийн түргэн тусламж дуудсан байна . А-гийн зүрх нь зогсонги байдалтай эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Монгол залуу компанийнхаа хамт олонтой зугаалгаар явж байсан гэх мэдээлэл байгаа аж.
0 сэтгэгдэлтэй