728 x 90

Нийслэлд маргааш 30 градус хүрч, хэт хална

Нийслэлд маргааш 30 градус хүрч, хэт хална
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Маргааш буюу зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотод өдөртөө +28...+30 градус хүрч, халах тул наршилтаас сэргийлэхийг Цаг уурын байгууллагаас зөвлөжээ. 

"Наршилтаас сэргийлэхийн тулд наранд аль болох бага явж нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсвөл тохиромжтой. 

Түүнчлэн зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс эмээ тогтмол ууж аль болох гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй машин дотор үлдээхгүй байх"-ыг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид дурджээ. Харин зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ