728 x 90

Монгол Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт их байна

Монгол Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт их байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын хэмжээнд томуугийн дэгдэлт их байна. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа бөгөөд өвчлөлийн багагүй хэсгийг бага насны хүүхдээс гадна насанд хүрэгчид тэр дундаа ахмадууд эзэлж байна. Өвчлөлийн 80 хүртэлх хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.


Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг ажээ. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүргийн хувьд томуугийн дэгдэлт их байгаа бөгөөд ихэнх тохиолдолд хоолой нь улайж, халуурах шинж тэмдэг илэрч байгаа аж. Ялангуяа халууны улиралд хэт хүйтэн зүйл ууж, идсэнээс болж халуун хүйтэн хавсарч ханиад нь хүндрэх эрсдэл их байгааг тэрээр онцолж байсан юм. Тиймээс халуунд хүүхдэдээ хэт хүйтэн ундаа, зайрмаг идүүлэхгүй байхыг анхаарууллаа.Тэгвэл нийтээрээ буюу Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин ямар түвшинд байгаа талаар ХӨСҮТ-өөс тодруулахад Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшинг улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээний аргачлалаар үнэлдэг тухай хэлж байсан юм. Манай улсын хувьд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг ажээ.


Улаанбаатар хот одоогийн байдлаар хоёрдугаар түвшинд байгаа юм. Харин орон нутгуудын хувьд улирал хоорондын түвшин буюу ногоон түвшинд гурван аймаг, идэвхжлийн түвшинд 15 аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд нэг аймаг байна гэсэн мэдээллийг өглөө. Харин насны бүлгээр нь авч үзэхэд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.1 хувийг 15 хүртэлх насныхан, үүнээс 53 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл дөрвөөс доош насанд 2.9 хувь, 5-9 хүртэлх насанд 0.6 хувиар тус тус нэмэгдэж, бусад насны бүлэгт 0.5-1.7 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн арга нь биеийн эсэргүүцэл сайн байх буюу дархлаагаа дэмжих явдал тул хэрэв ханиадны шинж тэмдэг илэрвэл, ойр хавьд чинь томуу туссан хүн байгаа бол витаминлаг чанартай хоол идэж, дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулах шаардлагатайг эмч нар хэлж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ