Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Будар” гэдэг газраас гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага 2024.06.04-ний өдрийн 22:08 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид Мандах сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран гурван настай хүүхдийг эрэн хайх ажиллагааг 22:15 цагаас эхэлж, шөнийн 04:20 цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайнаас эсэн мэнд олсон байна.
1 сэтгэгдэлтэй
Зочин 123.212.59.249
5 сарын өмнөХөлдүү аав ээж хүүхдээ алга болтол нь юугаа хийж бсан хүний хог шаарууд вэ?