Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийж буй Туулын авто замыг нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр” -ний зураг төслийн ажил дуусаж байна.
Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 метр бөгөөд Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм. Уг гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.
Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж 2024-2026 онд барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулна. Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 метр байх бол татлагат хэсгийн урт 270 метр байна.
Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжирна хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.