728 x 90

Өнөөдрөөс автобусанд зорчигчдын “толгой“-г тоолж эхэллээ

Өнөөдрөөс автобусанд зорчигчдын “толгой“-г тоолж эхэллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийтийн тээврийн автобуснуудад толгой тоолох төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол автобусны урд, хойд хаалганы дээд хэсэгт цагаан өнгийн камертай төхөөрөмж бий. Тухайн төхөөрөмж нь зорчигчдын толгойг тоолж буй аж.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусаар зорчигчдын толгой, карт уншилтын тоо хоорондоо "мөргөж" байх ёстой. Хэрвээ энэ тоо зөрвөл тухайн автобусны жолоочтой хариуцлагын асуудал ярина" гэж байсан юм.

Тэгвэл ийнхүү төхөөрөмжийг туршилтын байдлаар ашиглаж эхэлжээ. Мөн жолооч нар хажууд бэлэн мөнгөний хайрцгийг ажиллуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, картаа цэнэглэж амжаагүй зорчигчид тухайн хайрцаг руу мөнгөө хийдэг. Энэ хайрцаганд хийсэн мөнгийг жолооч нар авч үүнийгээ "дэмбээдэх" гэж нэрлэдэг тухай хотын дарга хэлж байсан юм. Толгой тоолох төхөөрөмж тавьснаар энэ байдал арилна гэж үзэж байгаа юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ