Гуравдугаар сургуулийн сурагч 16 настай охин шалгалтын улмаас амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр 19.59 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ.