728 x 90

Ганга нуурыг хүрээлэн мод тарьжээ

Ганга нуурыг хүрээлэн  мод тарьжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Сүхбаатар аймгийн Даргьганга сум, Ганга нуурын орчим 30 га газарт мод тарих ажил үргэлжилж буй талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

Татам хэсгийг ойжуулснаар голын татам орчмын экосистем сэргэж ан амьтад цуглах, бичил уур амьсгал бүрдэж хүн амьтан амьдрах таатай орчин бүрдэх, өнгөн хөрсний элэгдэл багасах, хөрсний чанар сайжрах, усны чанар, нөөцөд сайн нөлөө үзүүлж эргэн сэргэх боломж бүрдэнэ.

УАНС-ийн санхүүжилтээр НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс усны урсац бүрдэх эх болон гол, мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах зорилгоор татмын ойжуулалтын ажлыг зорилтот 4 аймагт гүйцэтгэж байгаа аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ