728 x 90

Аянганд цохиулж нас барсан эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байжээ

Аянганд цохиулж нас барсан эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ сарын 6-нд орсон аадар борооны улмаас нэг иргэн аянганд цохиулж нас барсан харамсалтай осол гарсан. Тодруулбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, нэг гэр бүлийн хоёр хүн мотоциклтой явж байгаад аянганд цохиулж, эхнэр нь нас барж, нөхөр нь эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн билээ. Тухайн үед талийгаач эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байсан аж. Учирч болзошгүй гамшиг эрсдлийн талаар Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн долоо хоногт Тэрэлжийн орчим мотоциклтой явж байсан эхнэр нөхөр хоёрын нэг нь дуу цахилгаантай борооны улмаас аянганд цохиулж амь насаа алдсан. Гар утсаа энгэртээ хийсэн гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь иргэдийн мэдлэг мэдээллийг хүргэх, зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй хүргэх чухал байна. Аялал жуулчлалын улирал эхэлсэн, иргэд аялах зугаалах хөдөлгөөнүүд эхэлж байгаа учраас иргэд энд тэнд явахдаа амь насаа алдах эрсдэл гаргахгүй байхад зөвлөмж хүргэхэд анхаарч ажиллаж байна” гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ