728 x 90

АНУ-ын хилээр түүхий тарваганы мах оруулахыг завдсан учир 20 гаруй монгол иргэнийг нутаг буцаажээ

АНУ-ын хилээр түүхий тарваганы мах оруулахыг завдсан учир 20 гаруй монгол иргэнийг нутаг буцаажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Манай улсын нэр бүхий иргэд АНУ-д аялал хийхээр групп болон  явжээ. АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэхээр ороход нэгийнх нь тээшнээс тарваганы мах гарч ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь тарваганы түүхий тулам байсан нь АНУ-ын шалган нэвтрүүлэхийн ажилчдын амыг ангайлгаж, нүдийг нь бүлтийлгэхэд хүрсэн байна. Учир нь соёл иргэншилт нийгэмд хэн түүхий мах хилээр оруулна гэж санах билээ. Монгол зорчигийн тээшнээс гарсан "үстэй" тэр зүйл нэг хэсэгтээ л тус улсын шалган нэвтрүүлэхийн ажилчдыг түргэн авахуулж, халдвар хамгаалалтын аюулгүй байдлыг хангах тусгай багж хэрэгсэл шаардлагатай болжээ.


 Тус улсын хил, цагдаагийнхан шалгасны эцэст тээшэндээ тарваганы махтай явсан этгээд "Хураагдсан мах юуных болохыг тайлбарлаж, тарваганы махыг 200 ам. доллараар зарах гэж байсан" гэж мэдүүлсэн байна. Түүний хоёрын хооронд ашиг харсан, бүдүүлэг зангаас болж тус аялалын группынхэн замын зардлаараа "шатаад" зогсохгүй тус улс руу нэвтрэх эрхгүй болсон  байна.  Аялалынхан авч явж болохгүй хэмээн анхааруулааад байхад ийн нууцаар тарваганы мах авч яван бусдадаа  гай болжээ. Ингээд АНУ-д аялах мөрөөдөл тээн ирсэн 20 гаруй иргэн АНУ-ын  хил дээрээс буцсан байна.


 

4 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

4 сэтгэгдэл

  •  
    W 202.126.90.141
    5 сарын өмнө

    Iim bolohoor mnlchuudaasaa hol yav gedeg shuu

  •  
    Энхээ 202.126.91.214
    5 сарын өмнө

    Ямарррррр дебил новш вэ?

  •  
    Таны нэр * 66.181.181.84
    5 сарын өмнө

    Үнэн үү? Манай хилээр яаж гарсан байх вэ?

  •  
    Таны нэр * 202.9.41.23
    5 сарын өмнө

    Даан ч дээ арай ч дэ

Шинэ мэдээ