728 x 90

25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно

25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо  орно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 25-27-нд төвийн аймгуудын нутгаар, 28-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн бүс нутгийн голуудын үерийн аюулын түвшин нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ