728 x 90

Монголын жүдогийн түүхэнд анхны өсвөрийн дэлхийн аваргатай боллоо

Монголын жүдогийн түүхэнд анхны өсвөрийн дэлхийн аваргатай боллоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Перу улсын Лима хотод жүдогийн өсвөрийн  10 дахь удаагийн ДАШТ-д манай улсын баг тамирчид өндөр амжилт үзүүлэв. Охидын 57 кг-ийн жинд Т.Ариунзаяа алтан медаль хүртэв. Энэ нь  Монголын жүдогийн түүхэнд анхны өсвөрийн дэлхийн аваргатай болж буй юм. Хөвгүүдийн 55 кг-ийн жинд Б.Бат-Энэрэл, охидын 48 кг-ийн жинд Ж.Анударь нар мөнгө, хөвгүүдийн 50 кг-ийн жинд Б.Чинхүслэн хүрэл медаль хүртэв. Монголын өсвөрийн баг энэ удаагийн ДАШТ-ийг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар өндөрлүүллээ.

Манай улс медалийн чансаагаар тавдугаарт жагссан юм. Япончууд энэ тэмцээнд хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн үзүүлэлтээр тэргүүлсэн бол Азербайжан хоёр алт, хоёр хүрэл, Франц нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, Бразил нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл зүүсэн амжилтаар эхний дөрөвт бичигдлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ