Нийслэлд энэ сарын 4-нөөс автобусны хоёр зогсоолыг ашиглалтад оруулахаар болжээ.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Шарга морьт завсар /баруун/ зогсоолд дамжин өнгөрдөг чиглэлийн автобуснууд зогсоно.
Дамжин өнгөрөх автобусны чиглэл:
Х:1 – Санзайн эцэс – Их Тамир – Зунжин худалдааны төв – 7 буудал
Х:2 – Шарга морьт – Зунжин худалдааны төв – 7 буудал
ЗҮ:3 – Баянбулаг – Сүхбаатарын талбай
Нөгөө нь Хужирбулан чиглэлийн автобусны шинэ эцсийн зогсоолыг ашиглалтад оруулах юм байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 6 дугаар хэсэгт шинээр авто зам тавигдсан тул Хужирбулангийн хуучин автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш 800 метрт сунган шинэ эцсийн буудлаар автобуснуудыг тойруулж явуулахаар төлөвлөжээ.