728 x 90

20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо

20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэллээ.


Аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх явдал юм.  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй  хэлэхдээ “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн. “Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүнсий дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулсан”


гэлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ