Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт том оврын авто машинаар өвс тээвэрлэх үедээ 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд зөвшөөрөгдөх хэмжээнээс дотогш ойртсоны улмаас гал гарч, автомашин бүхэлдээ шатсан хэрэг өнөөдөр буюу есдүгээр сарын 08-нд гарчээ. Авто машинаар өвс ачих, ачаа тээвэрлэх үед стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас 2 м-ээс дотогш ойртохоор нөхцөлд шугамын доогуур гарахгүй байхыг онцгой байдлынхан анхаарууллаа.