Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд бага насны хүүхэд жорлонд өчигдөр унасан байна.
Энэ тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт есдүгээр сарын 8-ны 08.30 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход Н /3 настай эмэгтэй/ нь 2.5 м гүн нүхэн жорлонд унасан байсан ажээ. Албаныхан аврах ажиллагаа хийснээр охиныг эсэн мэнд гаргаж авч чадсан байна.
0 сэтгэгдэлтэй