Реппер Rokitbay-ийн бие даасан "Пуужин Баяраа" тоглолт есдүгээр сарын 14-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Тоглолтын тов энэ жилийн гуравдугаар сард зарлагдсан бөгөөд энэ хугацаанд тоглолтын зохион байгуулалтаас гадна Rokitbay-ийн дөрөв дэх цомог буюу "Odyssey" цомгийн бүх дуу болох нийт есөн дууг клиптэй болгох ажлыг хийсэн байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Sspiritoj продакшн ажиллаж байгаа аж.
Тоглолт болон "Odyssey" цомгийн онцлогийн талаар Реппер Rokitbay "Ээдрээтэй их зүйлсээс гол дүр нь ямар нэгэн зүйлийг ойлгож түүнийгээ ялж туулсан маш том адал явдлыг "Odyssey" гэж нэрлэдэг. Энэ цомог нь яг түүнтэй адил хуучин миний залуу байхдаа дуулдаг байсан сэдвээс тэс ондоо юм. Миний амьдралаас мэдэрч, сурсан зүйлүүдийн дагуу зохиогдсон уран бүтээлүүдээс бүрдсэн цомог болсон. Тоглолт маань ч мөн адил адал явдал гэсэн сэдэвтэй байна. Тэр нь энгийн биш сансрын фантастик адал явдал гэсэн хэв маягтай байх болно" гэв.
0 сэтгэгдэлтэй