728 x 90

Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг Гандантэгчэнлин хийдэд залжээ

Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг Гандантэгчэнлин хийдэд залжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын төр-нийгэм, шашин соёлын нэрт зүтгэлтэн анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагтын шүтээн дүрийг Гандантэгчэнлин хийдэд залах ёслол намрын дунд сарын шинийн найманд (2024.09.11)боллоо.


Шүтээн дүрийг залах хүндэтгэлийн ёслолд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номун Хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, Монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи гэгээнтэн тэргүүтэй лам хуврагууд морилон оролцжээ.

Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар хутагт нь Монгол үндэсний уран баримлын сургуулийг үндэслэн байгуулагч бөгөөд хүний дүрээр заларсан бурхдыг бүтээж амилуулсан юм.


Очирдара, Майдар, Цагаан дара эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсиг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээж дэлхийн хэмжээнд үнэлэгджээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ