728 x 90

Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа жуулчдыг задгай сансарт амжилттай гаргалаа

Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа жуулчдыг задгай сансарт амжилттай гаргалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Илон Маскийн эзэмшлийн SpaceX компани түүхэнд анх удаагаа сансрын жуулчдыг задгай сансарт гаргажээ. Өчигдөр энэ явдал болсон бөгөөд амжилттай болсныг дэлхий нийтэд зарлалаа.


Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд сансарт ниссэн Америкийн тэрбумтан Жаред Айзекман дэлхийн гадаргуугаас 700 км-ийн өндөрт, 25 мянга гаруй км/цагийн хурдтайгаар нисэж буй “Crew Dragon” сансрын хөлгөөс задгай сансарт гараад хэдэн минутын дараа хөлөгтөө буцаж оржээ. Ингэснээр тэрбээр задгай сансарт гарч чадсан түүхэн дэх анхны сансрын нисгэгч бус хүн боллоо.Түүний дараа SpaceX компанийн ахлах инженер Сара Гиллис мөн задгай сансарт гарч, хэдэн минутыг өнгөрүүлжээ.  Сансрын хөлгөөс гарах нь тойрог замын нислэгийн үеийн хамгийн эрсдэлтэй ажиллагаа бөгөөд 1965 онд ЗХУ-ын сансрын нисгэгч Алексей Леонов задгай сансарт гарснаас хойш зөвхөн мэргэжлийн туршлагатай сансрын нисгэгчид л үүнийг гүйцэтгэж ирсэн юм. Хоёр хоногийн өмнө эхэлсэн Polaris Dawn хөтөлбөрийн нислэг 6 хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Crew Dragon” хөлөг дэлхий орчмын тойрог замын хамгийн өндөр цэгт буюу 1400 км-ийн өндөрт хүрснээр дээд амжилт тогтоожээ.


Өөр нэгэн рекорд гэвэл, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад одоо хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд түүхэнд анх удаа 19 хүн цугларчээ.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ