728 x 90

Дэлхийн нүүдэлчдийн наадмаас манай тамирчид 13 медаль хүртлээ

Дэлхийн нүүдэлчдийн наадмаас манай тамирчид 13 медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дэлхийн нүүдэлчдийн спортын 5-р наадам энэ жил Казахстан Улсын нийслэл Астана хотод болж буй. 

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Харин манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр наадмын тав дахь өдөр зоос шүүрэх төрөлд манай улсын тамирчин М.Науырызбек мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монгол Улсын баг өнөөдрийн байдлаар дөрвөн мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 19 дүгээр байрт жагсаж байна. Наадмын өнгөрсөн өдрүүдийн дүнгээр Казахстан улсын тамирчид хамгийн олон медаль хүртжээ. Тодруулбал, есдүгээр сарын 12-ны байдлаар Казахстан улс 69 медаль, үүнээс 27 алт, 17 мөнгө, 25 хүрэл медальтайгаар нэгдүгээр байрт бичигдэж байна. Тус улсын шигшээ багийнхны цуглуулсан медалийн 15-ыг бөхийн төрөлд хүртжээ.Казахстан улсын араас Узбекистаны баг тамирчид 11 алт, 12 мөнгө, 9 хүрэл 32 медальтай хоёрдугаарт жагсаж байна.Гуравдугаарт Киргиз улс орж байгаа бөгөөд тус улсын тамирчид нийт 38 медаль хүртсэний 10 нь алт, 13 нь мөнгө, 15 нь хүрэл медаль юм. Мөн эхний тавд ОХУ (37 медаль), Иран (11 медаль) улсууд багтжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ